Австралийн олон нийтийн “SBS” радио, телевизийн удирдлагатай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 6 дугаар сарын 7-нд Австралийн олон нийтийн “SBS” радио, телевизийн Контент хариуцсан захирал Дэвид Хуа болон түүний багтай уулзаж, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд монгол кино, контент гаргах, “SBS Mongolian” радиогийн үйл ажиллагааг өргөтгөх, цар хүрээг тэлэх, МҮОНРТ-тэй холбоо тогтоож, хамтын ажиллагаа эхлүүлэх зэрэг асуудлаар ярилцав. Уулзалтад “SBS Mongolian” монгол хэл дээрх хөтөлбөрийн продюсер Ж.Ундрахбаяр, Шинэ Өмнөд Уэльс муж дахь Өргөмжит консул Браян Торнтон болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын дараа Элчин сайд “SBS Mongolian” радиод хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлага өгөв.