АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНДАД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирус (COVID-19) цар тахалтай тэмцэх ажлыг эрчимжүүлж, тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэр гаргасныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

  1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хугацааг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгах;
  2. Монгол Улсын хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд түр зогсоох зэрэг болно.