АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Тус Элчин сайдын яам Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан энэ оны 6 дугаар сарын 1 (Хүүхдийн баяр) болон 6 дугаар сарын 5-нд (Бурхан багшийн их дүйчэн өдөр) тус тус жирийн ажлын өдрүүдийн адил бүтэн цагаар ажиллах болно.