АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Тус Элчин сайдын яам нь консулын ажилтан болон гадаадад буй монгол иргэдийг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрийн дагуу консулын үйлчилгээг цахимаар болон шуудангаар буюу зайнаас үзүүлж ирсэн.

Австрали Улс хөл хорионы дэглэмээ шат дараатай бууруулж байгаа нөхцөл байдал болон иргэдийн санал хүсэлтийг харгалзан тус Элчин сайдын яам зайлшгүй биеэр ирэх шаардлагатай консулын үйлчилгээг /иргэний үнэмлэх шинээр захиалах, хугацаа сунгуулах, гэрлэлт бүртгүүлэх, буцах үнэмлэх авах/ 2020 оны 6 дугаар сарын 2-ноос эхлэн үзүүлж эхлэхийг үүгээр мэдэгдэж байна. Иргэд дээрх үйлчилгээг авахдаа ЭСЯ-ны утсаар (02 6286 2947) болон цахим шуудангаар (consul@mongolianembassy.org.au) холбогдон урьдчилан цаг тохирсны үндсэн дээр биеэр ирэхийг анхаарна уу.

Бусад консулын үйлчилгээ болох бүх төрлийн итгэмжлэл, нотариатын үйлчилгээ, гадаад паспортын захиалга, төрсний бүртгэл, орчуулгын материалыг урьдын адил зөвхөн шуудангаар хүлээн авч үйлчилнэ.