Бусад нотариатын үйлчилгээ

ЭСЯ нь иргэний гадаад паспорт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом,  жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг хийнэ.

Орчуулгын баталгаа гаргуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулгыг ирүүлнэ. Учир нь баримт бичгийн үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь дээр үндэслэн орчуулгын баталгаа хийх шаардлагатай байдаг. Түүнчлэн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс та бүхэн төрсний гэрчилгээ, жолооны үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргээс бусад бичиг баримтын орчуулгыг өөрсдөө үйлдэж ирүүлэхийг хүсье. Бид тухайн орчуулгыг жинхэнэ эхтэйгээ тохирч буй эсэхийг хянаж баталгаажуулах болно.

Орчуулга, нотариатын үйлчилгээний хураамж:

  • Нэгж бичиг баримт бүрт 20 авст.долларын Money Order. Нэгж бичиг баримт бүрийг 3 хүртэл хувиар баталгаажуулж болно.
  • Жолооны үнэмлэхний орчуулга, баталгаажуулалт хийлгэх бол үйлчилгээний хураамж 10 авст.доллар.

Орчуулга, баталгаажуулалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч  Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
  2. Орчуулга, баталгаажуулалт хийлгэх  баримт бичиг: эх хувиар
  3. Гадаад паспортын хуулбар: сунгалттай бол сунгалтын нүүртэй хуулбарын хамт,
  4. Өөртөө хаягласан буцах дугтуй,
  5. Үйлчилгээний хураамж.