Жолооны үнэмлэхний орчуулга

ЭСЯ-нд Монгол Улсын жолооны үнэмлэхний баталгаат орчуулга хийлгэхдээ дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.

  1. Орчуулга, баталгаажуулалт хийхийг хүсч  Элчин сайдын яаманд гаргасан өргөдөл: Өргөдөлд өөрийн оршин суугаа хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаягаа заавал бичнэ үү.
  2. Жолооны үнэмлэх эх хувиар.
  3. Гадаад паспортын хуулбар: сунгалттай бол сунгалтын нүүртэй хуулбарын хамт.
  4. Өөртөө хаягласан буцах дугтуй.
  5. Үйлчилгээний хураамж: $10. Австралийн шуудан бэлэн мөнгө дугтуйнд хийж явуулахыг зөвшөөрдөггүй бөгөөд замдаа алга болох тохиолдол байдаг тул та төлбөрөө Австралийн шуудангийн салбар дээрээс Money Order авч ирүүлнэ үү.

    Жич: Та материалаа ирүүлэхдээ болон жолооны үнэмлэх, орчуулгын хамт буцааж авахдаа Австралийн шуудангийн Registered эсвэл Express гэсэн дугтуйг авч явуулна уу. Эдгээр дугтуй нь таны шууданг хаана явж байгаа, хэзээ хүргэгдэхийг хянах боломжтой дугаартай (tracking number) байдаг.
    Та хаанаас илгээж буйгаас хамаарч Registered дугтуй нь ажлын 2-6 хоногт, Express дугтуй нь ажлын 1-2 хоногт хүргэгддэг бөгөөд Австралийн шуудангийн вэб сайтын энэ хуудаснаас дэлгэрэнгүй харах боломжтой.