ИРГЭДИЙН АНХААРАЛД

Засгийн газраас Монгол Улсын хилийг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр шийдвэрлээд байгаатай холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын тусгай үүргийн нислэгээр Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней болон бусад улс орноос Монгол Улсад зорчих иргэд МИАТ ХК-д шууд хандан тийз захиалга хийх энгийн горимд шилжихээр болж буй гэж Монгол Улсын ГХЯ-наас мэдээлэв.

Иймд тус ЭСЯ-нд хандаж тусгай үүргийн нислэгт хамрагдах хүсэлт гаргасан болон гаргахаар төлөвлөж буй иргэд цаашид МИАТ ХК-тай шууд холбогдон нислэгийн тийзээ захиалах боломжтой болох аж.

Билет захиалга:
– МИАТ ТӨХК-ийн билетийн касс:
Naran Mall баруун жигүүр 1 давхарт байрладаг ба ажиллах цагийн хуваарь нь 09:00–19:00 цаг,
Утас: +976-11-322144, Имэйл: ttt1@miat.com
– МИАТ ТӨХК-ийн билетийн касс:
БЗД 26-р хороо Их монгол гудамж -307, ENCANTO MALL 1 давхарт байрладаг ба ажиллах цагийн хуваарь нь 09:00–19:00 цаг,
Утас: +976-11-322118, Имэйл: ttt2@miat.com
Тусгаарлах байр:

Нислэгийн тийз захиалахаас өмнө тусгаарлах байрны 10 хоногийн төлбөр 18-аас дээш насны иргэд 500,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 510,000 төгрөг, 0-5 насны хүүхэд төлбөргүй, 6-18 насны иргэд 300,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 10,000 төгрөг буюу 310,000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд шилжүүлсэн байхыг анхаарна уу. Тусгаарлах байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: http://tabinfo.mn/tab/undsen/.

Хэрэв Та бүрэн вакцинжуулалтад /2 тун/ хамрагдсан бол тусгаарлахгүй бөгөөд хүчин төгөлдөр нотлох баримтаа үзүүлж хянуулах шаардлагатай.

Шинжилгээ:
Нислэгт хамрагдахаас 72 цагаас илүүгүй хугацааны өмнө PCR шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж буйг анхаарна уу.