Иргэдийн сонорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн гадаадад буй иргэдээс санал авах ажиллагаа Канберра хотноо 5 дугаар сарын 30-31-нд 2 өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
 
Энэ удаагийн сонгуульд Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд урьд урьдаас идэвхтэй оролцсоныг онцлон дурдахын сацуу ажил юугаа зохицуулаад хол, ойроос зорин зорин ирж саналаа өгсөн иргэддээ талархал илэрхийлье.
 
Нийт 767 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээс 70,5 хувь буюу 541 нь саналаа өгөв. Викториа мужид хатуу хөл хорио тогтоогоогүйсэн бол энэ тоо нэмэгдэхээр байв.
 
Санал өгсөн сонгогчдын дийлэнхийг бүрдүүлсэн Сиднейн монголчууддаа болон алс гэлтгүй Пөрт, Аделайд хотуудаас, асуудалтай гэлтгүй Мелбурн хотоос ирж саналаа өгсөн иргэддээ онцлон талархал илэрхийлье. Канберрагийн монголчууд угаасаа идэвхтэй.