МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгөхөөр тус Элчин сайдын яаманд урьдчилан бүртгүүлж, нэрс нь баталгаажсан иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 31-ний Даваа гарагийн 07:00 цагаас 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.

Элчин сайдын яамны хаяг:

Embassy of Mongolia

23 Culgoa Circuit

O’Malley ACT 2606

Иргэн та сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ доорх холбоосоор нэвтэрч шалгана уу. https://drive.google.com/file/d/18pRnbgRLmBtlGDONwLSTf-kO66bEJ7sY/view?usp=sharing

Саналаа өгөхөөр ирэхдээ сонгогч та иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортын аль нэгийг заавал авч ирнэ үү.

Санал авах үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль, суугаа болон хавсран суугаа орны цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийн дагуу явагдана. Сонгуулийн өдрүүдэд ЭСЯ нь консулын үйлчилгээ үзүүлэхгүй болно. Харин 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу консулын үйлчилгээ үзүүлнэ.

Иргэн та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцоно уу.

АВСТРАЛИД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

САЛБАР КОМИСС №15