Мэдээ

“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН, ХАНГАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон авах хүсэлтэй холбогдох болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэн та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 5-ны дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлэхийг хүсье. Үүнд: 1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан); 2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар; 3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний […]

“АВСТРАЛИАС СУРАЛЦАХУЙ” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

Австрали Улсын Сиднейн их сургуулийн Монголчуудын нийгэмлэгээс “Австралиас суралцахуй” оюутан залуусын чуулга уулзалтыг 2019 оны 11 дүгээр сарын 30-нд Сидней хотод зохион байгуулав. Тус чуулга уулзалт нь Австрали Улсад суралцан амьдарч буй оюутан залуус тухайн орноос олж авсан мэдлэг, туршлагаа солилцох, Монголд хэрэгжүүлж болох санаа, санаачилгынхаа талаар оролцогчидтой харилцан ярилцах боломжийг олгосноороо онцлог байв. Чуулга уулзалтад UNSW, […]

АВСТРАЛИ ДАХЬ МОНГОЛЧУУД ХАНДИВ ӨГӨВ

Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд, Австрали дахь Монголчуудын холбоо, Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтнууд Австралийн зарим мужид дэгдээд буй ойн түймрийг унтраах, хохирлыг барагдуулахад сэтгэл санаа, санхүүгийн бага болтугай дэмжлэг үзүүлэх зорилгоор богино хугацаанд 5000 долларын хандив цуглуулсан бөгөөд хандивыг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Шинэ Өмнөд […]

“MONGOLIA UPDATE” БАГА ХУРАЛ КАНБЕРРА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгээс “Mongolia Update” бага хурлыг Канберра хотноо 2019 оны 11 дүгээр сарын 26-27-нд зохион байгуулав. “Соёлын өв ба эдийн засаг” сэдвийн дор явагдсан энэ удаагийн бага хуралд Австралид буй эрдэмтэн судлаачдаас гадна Монгол, Өвөр Монголоос зочин илтгэгчид уригдан оролцов. Бага хуралд Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Хөдөө аж […]

ИТГЭМЖЛЭЛ ИРСЭН ЭСЭХИЙГ ЦАХИМААР ШАЛГАДАГ БОЛЛОО

Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан илгээж буй итгэмжлэл тань ирсэн эсэхийг лавлах боломжийг www.consul.mn цахим хуудсанд шинэ цонх нээн нэвтрүүлж байна. Та бүхэн цаашид утсаар болон биеэр очиж итгэмжлэл ирсэн эсэхийг лавлах шаардлагагүй боллоо. http://consul.mn/index.php?moduls=22

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлав. 

СИДНЕЙ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2019.09.14-15-ны өдрүүдэд Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ. Ажиллах цаг: 09 дүгээр сарын 14-ний Бямба гарагт 11:00 – 17:00. 09 дүгээр сарын 15-ны Ням гарагт 11:00 – 15:00. Хаяг: 91/420 Pitt Street Haymarket NSW 2000 Консулын үйлчилгээнд: Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын […]

Элчин сайдын яам энэ 7 дугаар сарын 11-15-нд бүтэн цагаар ажиллах болно.

Монгол Улсын аялал жуулчлалын оргил улирал тохиож буй, мөн Австралид сурч, ажиллан амьдарч буй монгол иргэн олон болсон тул виз, консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тус ЭСЯ-ны консулынхан энэ 7 дугаар сарын 11-15-нд бүтэн цагаар ажиллах болно.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ – 2019” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ

Нэг. Зорилго:   ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад зохион байгуулах, амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулах, алдаршуулахад оршино.   Хоёр. […]

Аделейд хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

2019 оны 6 дугаар сарын 29-ний Бямба гарагт Өмнөд Австралийн Аделейд хотод тус ЭСЯ-наас консулын үйлчилгээ үзүүлнэ.   Ажиллах цаг:   6 дугаар сарын 29-ний Бямба гарагт 12:00 – 17:00.   Хаяг: 82 King William Street, Adelaide SA 5000   Консулын үйлчилгээнд:   Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт, Нотариатын үйлчилгээ, Итгэмжлэл […]