Перт хотод 12 дугаар сарын 2-3-нд консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2016 оны 12 дугаар сарын 2-ны Баасан, 3-ны Бямба гарагт Перт хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Консулын үйлчилгээнд:
1. Иргэний гадаад паспорт сунгалт,
2. Иргэний шинэчилсэн бүртгэл,
3. Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
4. Нотариатын үйлчилгээ,
5. Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
6. Төрсний бүртгэл,
7. Гэрлэлт бүртгэл,
8. Буцах үнэмлэх олгох,
9. Орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
Консулын үйлчилгээ үзүүлэх газрыг жич мэдэгдэх болно.

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд хугацаа хэмнэх үүднээс ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны вэб хуудас www.mongolianembassy.org.au -наас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.
Мөн Та бүхэн консулын үйлчилгээ авахаас урьтаж http://mongolianembassy.org.au/burtgel/ хаягаар орон Элчин сайдын яамандаа бүртгүүлсэн байхыг уриалж байна.

perthconsul

(Зургийг: Ole Reidar Johansen, Creative Commons Attribution-NonCommercial 2.0 Generic лицензийн дагуу ашиглав.)