Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2019.09.14-15-ны өдрүүдэд Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

Ажиллах цаг:

  • 09 дүгээр сарын 14-ний Бямба гарагт 11:00 – 17:00.
  • 09 дүгээр сарын 15-ны Ням гарагт 11:00 – 15:00.

Хаяг:

91/420 Pitt Street
Haymarket NSW 2000

Консулын үйлчилгээнд:

  • Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга
  • Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

ЖИЧ: Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны вэб  консулын үйлчилгээ хуудаснаас авна уу.