Элчин сайд Д.Даваасүрэн Сидней хотод ажиллав

Элчин сайд Д.Даваасүрэн 2022 оны 5 дугаар сарын 12-нд Сидней хотод ажиллав. Тэрбээр Шинэ Өмнөд Уэльс мужийн Техник, мэргэжлийн боловсролын байгууллагын Гадаад харилцааны албаны дарга Жэймс Фланнаган, Австралийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Жон Хопкинс, эрдэм шинжилгээний “Lowy” хүрээлэнгийн ахлах судлаач Ричард Макгрэгор нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.