АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Австралийн Шинэ Өмнөд Уэльс болон бусад муж, бүс нутагт шинэ төрлийн коронавирус, ялангуяа омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс амралт, зугаалгын улирал эхэлсэн энэ үед иргэд Та бүхнийг анхаарал сэрэмжээ нэмэгдүүлж, хувийн ариун цэврээ сайтар сахиж, суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.