АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол иргэд олноор оршин суудаг Шинэ Өмнөд Уэльс болон бусад мужид Ковид-19-ийн омикрон хувилбарын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагийн дотор 72,357 тохиолдол бүртгэгдэж, 20 хүн нас барсан байна.
Иймд Та бүхэн суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх, анхаарал сэрэмжтэй байна уу.
2022 оны 1 дүгээр сарын 7
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ