АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Австралийн зарим муж, тэр дундаа Шинэ Өмнөд Уэльс мужид шинэ төрлийн коронавирусний тархалт нэмэгдэж буйг холбогдох байгууллагуудаас нь мэдэгдээд эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Илүү аюултайд тооцогдож буй дельта хувилбар нь ч ороод ирсэн бололтой байна.
 
Иймд Австралид, ялангуяа Шинэ Өмнөд Уэльс мужид сурч, ажиллан амьдарч буй иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэн суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.