АВСТРАЛИД БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яам, МИАТ компанийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийж, гадаадад гацаад буй монгол иргэдээ татаж авах асуудлаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгөв.
 
Улсын онцгой комисс бага насны хүүхэдтэй гэр бүл, эрүүл мэндийн шалтгаантай, өндөр настан, жирэмсэн, бага насны хүүхэд, оюутан, байрлах газаргүй болон санхүүгийн боломжгүй болсон иргэдээ юуны түрүүнд татаж авахаар ажиллаж буйгаа мэдээлсэн. Чингэхдээ 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц нисгэхээр төлөвлөж буй бөгөөд эл онгоцонд АНУ, Австрали зэрэг улсаас транзитаар ирэх иргэдээс суулгана гэдгийг онцолсон.
 
Дээрх тусгай үүргийн онгоцыг нисгэх албан ёсны шийдвэр гармагц чухам хэдэн хүнийг транзитаар авах, Сөүл-Улаанбаатарын нислэгийн тийзийг хэрхэн худалдаж авах талаар чиглэл төвөөс ирнэ. Чиглэл ирмэгц ЭСЯ-ны фэйсбүүк хуудас болон цахим хуудсанд тэр дор нь мэдээлнэ. Хуудсууд руу орж шалгаад байгаарай.