Австралид үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын мэдээлэл

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Австрали Улсад үнэгүй эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаарх мэдээллийг доорхоос үзнэ үү.

Австрали Улсын 8 муж тус бүрд Эрх зүйн туслалцааны зөвлөл “Legal Aid” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дараахь үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Үүнд.

– Өмгөөлөгч авах санхүүгийн чадамжгүй хүмүүсийг шүүх хуралдаанд болон бусад асуудалд хуулийн хүрээнд төлөөлөх боломжийг олгох санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
– Өөрийн өмгөөлөгчгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагатай аливаа хүнд зориулсан жижүүрийн өмгөөлөгчийн үйлчилгээ;
– Хууль ёсны эрх, үүрэг, хариуцлага болон хуулийн дагуу шүүхээр хамгаалуулах эрхийн талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ;
– Олон нийтэд хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ, зохицуулалтын талаар мэдээлэл өгөх боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг тус тус үзүүлдэг байна.

Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн маргаан шийдвэрлэх үйл явц, орон сууц түрээслэхэд үзүүлэх зөвлөгөө, өсвөр насны хүүхдүүдэд болон ахмад дайчдад чиглэсэн хуулийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлдэг байна.

Үнэгүй хуулийн зөвлөгөө өгөх хэлбэрүүд

Дараахь 3 хэлбэрээр үнэгүй хуулийн зөвлөгөө үзүүлэх боломжтой. Үүнд:

• Утсаар зөвлөгөө өгөх,
• Цаг товлож, биечлэн зөвлөгөө өгөх,
• Тодорхой сэдвийн хүрээнд нийтлэлээр дамжуулж, семинар, хурал зөвлөгөөний үеэр зөвлөгөө өгөх, зэрэг болно.

Хэрэв хүсэлт гаргагч нь үнэгүй хуулийн зөвлөгөөнөөс илүүтэй, үнэгүй өмгөөлөгч авах сонирхолтой бол тухайн мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл рүү хандаж, санхүүгийн дэмжлэг хүсэх боломжтой байдаг. Түүнчлэн, хүсэлт гаргагч нь англи хэл мэдэхгүй бол тухайн суугаа мужийн орчуулгын үйлчилгээ үзүүлэгч Translating and Interpreting Service /TIS/-д хандаж орчуулагч томилох хүсэлт гаргах боломжтой байна.

          Австралийн 8 мужийн эрх зүйн туслалцааны зөвлөлийн мэдээлэл

Зөвлөлийн албан ёсны нэршил Холбоо барих
1 Австралийн Нийслэлийн бүс нутгийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid ACT

Шуурхай дугаар: 1300 654 314

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaidact.org.au/contact-legal-aid -аас харна уу.

2 Шинэ өмнөд Уэльс мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid New South Wales

Шуурхай дугаар: 1300 888 529

Тус муж дахь 25 эрх зүйн туслалцааны зөвлөлийн цахим шуудан, холбоо барих мэдээллийг https://www.legalaid.nsw.gov.au/contact-us/legal-aid-nsw-offices

Орчуулгын үйлчилгээ үзүүлэгч Translating and Interpreting Service /TIS/ 131 540 (9am to 5pm)

3 Күинсланд мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid Queensland

Шуурхай дугаар: 1300 651 188

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.qld.gov.au/About-us/Our-organisation/Legal-Aid-Queensland -аас харна уу.

Орчуулгын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.qld.gov.au/About-us/Policies-and-procedures/Language-services-policy -аас харна уу.

4 Викториа мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid Victoria

Шуурхай дугаар: 1300 792 387

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.vic.gov.au/our-organisation -аас харна уу.

Орчуулгын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.vic.gov.au/help-your-language -аас харна уу.

5 Баруун Австрали мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid Western Australia

Шуурхай дугаар: 1300 650 579

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.wa.gov.au/about-us  -аас харна уу.

Орчуулгын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.wa.gov.au/get-legal-help/get-help-your-language  -аас харна уу.

6 Өмнөд Австрали мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Services Commission South Australia

Шуурхай дугаар: 1300 366 424

Дэлгэрэнгүй мэдээллийг https://lsc.sa.gov.au/AboutUs   -аас харна уу.

Орчуулгын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://lsc.sa.gov.au/dsh/ch01s05.php#Ch2115Se300994 -аас харна уу.

7 Хойд бүс нутгийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Northern Territory Legal Aid Comission

Шуурхай дугаар: 1800 019 343

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.nt.gov.au/about-ntlac/   -аас харна уу.

Орчуулгын үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.nt.gov.au/about-ntlac/client-service-standards/  -аас харна уу.

8 Тасмани мужийн Эрх зүйн туслалцааны зөвлөл

Legal Aid Tasmania

Шуурхай дугаар: 1800 366 611

 

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.legalaid.tas.gov.au/about-us-2/?    -аас харна уу.