Австралийн Парламентын гишүүн Дэвид Смиттэй уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австралийн Парламентын гишүүн, Парламент дахь Хөдөлмөрийн намын бүлгийн дарга Дэвид Смиттэй 2022 оны 9 дүгээр сарын 13-нд уулзаж, хоёр талын Парламентын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваасүрэн энэ 9 дүгээр сарын 15-нд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, хоёр орны Парламентын гишүүдийг харилцан айлчлуулах, Парламентын харилцааг бэхжүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлж, Австралийн Парламентад Монгол-Австралийн Парламентын найрамдлын бүлэг байгуулахад Д.Смит гишүүнээс дэмжлэг хүсэв. Үүний хариуд Д.Смит гишүүн Австралийн Парламентад Монгол-Австралийн Парламентын найрамдлын бүлэг байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.