АВСТРАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДЭД

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий даяар хурдацтай тархаж буй онцгой нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны шийдвэрээр консулын ажилтан болон гадаадад буй монгол иргэдийг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах үүднээс вирусийн дэгдэлт намжтал Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг консулын үйлчилгээг цахимаар болон шуудангаар буюу зайнаас үзүүлэх чиглэлийг ирүүлсэн.
Иймд Австрали Улсад суугаа ЭСЯ-наас консулын үйлчилгээг дараах байдлаар үзүүлнэ. Үүнд:
– Бүх төрлийн итгэмжлэл, нотариатын үйлчилгээ, гадаад паспортын захиалга, төрсний бүртгэл, орчуулгын материалыг урьдын адил зөвхөн шуудангаар хүлээн авч үйлчилнэ.
– 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Австрали Улсад зарласан Онц байдал намжтал Иргэний шинэчилсэн бүртгэлийн /иргэний үнэмлэх шинээр захиалах, хугацаа сунгуулах/ үйлчилгээ үзүүлэхгүй. Бүртгэл хоцроосноос гарч болох зөрчлийг хожмоо арилгахад ЭСЯ дэмжлэг үзүүлнэ.
– Онц чухал, яаралтай тохиолдолд ЭСЯ руу урьдчилан утсаар холбогдож, цаг тохирсны үндсэн дээр биеэр ирж болно.
Австрали Улсад оршин суугаа иргэд Та бүхэн онц байдал зарлаж хөл хорио тогтоосон энэ үед Элчин сайдын яаман дээр биечлэн ирэхгүйгээр баталгаат шуудангаар материалаа илгээж, өөрсдийгөө болон бусдыг вирусийн халдвараас сэргийлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Ажлын бус цагаар нэн яаралтай, онц шаардлагатай асуудал гарвал 0423 058 032 дугаараар бидэнтэй холбогдоно уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
 
2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр