АВСТРАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн бүх шатны байгууллагууд хамт олны зохион байгуулалттай золголт хийхгүй байх, олныг хамарсан уралдаан тэмцээнийг 2020 оны 3 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан.

Энэхүү шийдвэрийг Хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд мөн баримтлан ажиллах талаар ГХЯ-наас чиглэл ирүүлсэн тул тус Элчин сайдын яамнаас жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг Сар шинийн баярын арга хэмжээг энэ жил зохион байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.

Та бүхэн гэр бүлийнхээ хүрээнд Сар шинийн баяраа сайхан тэмдэглэн өнгөрүүлээрэй.

Өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан тус ЭСЯ Сар шинийн баярын өдрүүд буюу 2020 оны 2 дугаар сарын 24-26-нд ердийн ажлын өдрийн цагийн хуваарийн дагуу ажиллахыг үүгээр мэдээлж байна.

 

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ