Австрали Улс нь Хүн ам, орон сууцны тооллогыг 5 жил тутам хийдэг бөгөөд энэхүү тооллогод тооллогын өдөр Австрали Улсын газар нутагт байгаа гадны жуулчин, оюутан зэрэг хүн бүр хамрагдана. Иймд Австрали Улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол иргэд Та бүхэн тооллогод оролцохыг зөвлөж байна.
Хэрэв энэ өдөр Австралид бус гадаадад байгаа бол хамрагдах шаардлагагүй. Таныг тооллогын өдөр Австралид байхгүй байсныг гаалийн статистик мэдээллээр автоматаар бүртгэж авах болно.
Хүн ам, орон сууцны тооллогод 8 дугаар сарын 9-нд https://www.census.abs.gov.au/eCensusWeb/welcome.jsp#top2 хаягаар орж, хамрагдана уу.
2016 оны 7 дугаар сарын дундаас айл өрх бүрт орон сууц, хүн амын тооллогын мэдээллийн хуудсыг шуудангаар хүргүүлэх бөгөөд тэрхүү мэдээллийн хуудасны дагуу тооллогод хамрагдана.
Хэрэв Танд мэдээллийн хуудас ирээгүй бол https://www.census.abs.gov.au/eCensusWeb/contact.jsp хаягаар орж, мэдээллийн хуудас хүсч болно.
Хэрэв Та аливаа шалтгаанаар тооллогод хамрагдаагүй бол Австралийн Статистикийн газраас сануулга ирэх буюу Австралийн Статистикийн газрын ажилтан өөрийн биеэр танайд ирж сануулах болно. Санаатайгаар тооллогод хамрагдаагүй тохиолдолд Австрали Улсын Хүн амын тооллого, статистикийн тухай хуулийн дагуу хугацаа хэтэрсэн 1 өдөр тутам 180 австрали долларын торгуультай.
Share буюу нийтийн байр, нэг орон сууцыг хамтран хөлсөлдөг бол бүгд нэг маягтаар бүртгүүлж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://help.census.abs.gov.au/about/do#backtotop хаягаар орж, авах боломжтой.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ