Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй иргэдийн сонорт

Австрали Улсын нийслэл Канберра хотод Ковид-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан тус улсын Нийслэлийн бүс нутгийн захиргаанаас өнөөдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 12-ны орон нутгийн цагаар 17 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэв.
 
Хөл хорио тус ЭСЯ-ны өдөр тутмын үйл ажиллагааны хэвийн байдалд нөлөөлж магадгүй нөхцөл байдал үүсэв. Гэхдээ бид консулын үйлчилгээг тасалдуулахгүй байхаар хичээж ажиллана. Та бүхнийг ямар ч тохиолдолд хүлээцтэй хандана гэдэгт итгэж байна.
 
Канберра болон хөл хориотой бусад хотуудад сурч, ажиллан амьдарч буй иргэд та бүхнийг анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэн суугаа муж, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.