АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН АМЬДАРЧ БУЙ “АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Австрали, Шинэ Зеланд Улсад оршин суугаа, “Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангасан иргэн Та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 1-ний дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлнэ үү. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет Алдарт эхийн одон 2023 маягт (https://docs.google.com/…/1fpCWP0zMXz42FKbr0zrA…/edit…)
No photo description available.