АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

“Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г шинэчлэн баталсантай холбогдуулан тус ЭСЯ-ны консулын үйлчилгээний хураамж дор дурдсан байдлаар өөрчлөгдөв.
 
Үйлчилгээний шинэчилсэн хураамжийг 2021 оны 10 дугаар сарын 1 буюу өнөөдрөөс мөрдөж эхэлснийг үүгээр мэдэгдэж байна.