АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД!

“Улсын тэмдэгтийн хураамж, визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2021 оны 195 дугаар тогтоолоор “Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ”-г батлан америк доллароор тогтоож, суугаа орны валютад хөрвүүлэн хэрэгжүүлэхийг нийт Дипломат төлөөлөгчийн газруудад чиглэл болгосон байдаг.
Өнөөдрийн байдлаар австрали долларын америк доллартай харьцах ханш өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тус ЭСЯ үйлчилгээний хураамжийг доорх байдлаар шинэчлэн, 2022 оны 7 дугаар сарын 10-наас дагаж мөрдөх болсныг үүгээр мэдэгдэж байна.
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр