АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Тус Элчин сайдын яам шинэ төрлийн коронавирусийн онцгой нөхцөл байдлын үед Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан 2021 оны 3 дугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр жирийн ажлын өдрийн адил бүтэн цагаар ажиллах болно.