АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Тус Элчин сайдын яам шинэ төрлийн коронавирусийн онцгой нөхцөл байдлын үед Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан 2021 оны 6 дугаар сарын 9-ний амралтын өдөр жирийн ажлын өдрийн адил бүтэн цагаар ажиллах болно.