АВСТРАЛИ, ШИНЭ ЗЕЛАНД УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН СОНОРТ

Шинэ төрлийн коронавирусийн онцгой нөхцөл байдлын үед Австрали, Шинэ Зеландад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тус ЭСЯ энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд жирийн ажлын өдрийн адил бүтэн цагаар ажиллах болно.

Харин 7 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд ЭСЯ-ны хариуцлагатай жижүүр ажиллах бөгөөд яаралтай асуудлаар 04 2305 8032 шуурхай утсаар холбогдоно уу.