“АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВАХ БОЛЗОЛ ХАНГАСАН, ХАНГАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

“Эхийн алдар” нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах хүсэлтэй холбогдох болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэн та дараах материалуудыг бүрдүүлэн 3 дугаар сарын 29-ний дотор тус Элчин сайдын яаманд шуудангаар ирүүлэхийг хүсье. Үүнд:
1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);
2. Эхийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);
5. Анкет Алдарт эхийн одон 2019 Маягт
Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.