“Алдарт эх”-ийн одон гардуулав

Элчин сайд Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор шагнуулсан Монгол Улсын иргэн Адъяагийн Саранзаяа, Даш-Юндэнгийн Янжинлхам, Доржхандын Пагмадулам нарт баяр хүргэж, одонг нь гардуулав.
Энэхүү хүндтэй одонгоор энгэрээ мялаасан ээж нартаа болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын үрс маш олон болтугай!