АМЕП хөтөлбөрийн удирдлагатай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Австрали-Монголын Эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (АМЕП)-ийг хэрэгжүүлэгч “Адам Смит Интернейшнл” компанийн Монголыг хариуцсан захирал Б.Мандхай, хөтөлбөрийн багийн ахлагч Рена Гуэндуез нартай 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд АМЕП хөтөлбөрийн 2 дугаар шатны хэрэгжилтийн явц болон Монгол Улс, Австрали Улс хоорондын уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.