Баруун Австралийн Монголчуудын холбооны цахим хуудас

Та Австралийн баруун хязгаарт орших Баруун Австрали мужид сурч, ажиллан амьдардаг, эсхүл тус мужид суралцах, аялах сонирхолтой бол Баруун Австралийн Монголчуудын холбооны албан ёсны www.wamongolians.org цахим хуудсаар зочлоорой.

Дээрх цахим хуудсанд зочилсноор Баруун Австралийн Монголчуудын холбооны үйл ажиллагаатай танилцахаас гадна мужийн нийслэл Перт хот, Австралийн татварын тогтолцоо, байр түрээслэх,  эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн авах зэрэг олон сонирхолтой мэдээ, мэдээллийг унших боломжтой юм байна.