БРИСБЭН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Элчин сайдын яам 2022 оны 6 дугаар сарын 4-ний Бямба гарагт Брисбэн хотод консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Консулын үйлчилгээнд
 
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Итгэмжлэл гэрчлэлт /бүх төрлийн/,
• Төрсний бүртгэл,
• Гадаад паспорт захиалга,
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг багтана.
 
Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас руу нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай танилцан шаардлагатай материалыг бүрдүүлж ирэхийг хүсье.
 
Үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарь:
10.00 – 16.00 цаг
 
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
Brunswick Street, New Farm QLD 4005
 
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ