БРИСБЭН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамны консулынхан 2020 оны 11 дүгээр сарын 7-нд Брисбэн хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.
 
Консулын үйлчилгээнд:
• Иргэний үнэмлэх шинээр авах болон 25, 45 насны сунгалт,
• Нотариатын үйлчилгээ,
• Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/
• Төрсний бүртгэл,
• Гэрлэлт бүртгэл,
• Гадаад паспорт захиалга
• Бичиг баримтны орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
 
ЖИЧ: Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлж, зохих анкетыг бөглөн авч ирнэ үү. Бүрдүүлэх материалын жагсаалт, анкетыг ЭСЯ-ны вэб хуудаснаас авна уу (http://mongolianembassy.org.au/consular-servce/).
 
Үйлчилгээ үзүүлэх газрын хаяг:
St Lucia Community Hall, 27 Guilfoyle Street, Ironside Park, St Lucia, QLD 4067
 
Консулын үйлчилгээг үзүүлэхдээ Күинсланд мужийн захиргаа, эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж ажиллах учраас иргэдийг аль болох бөөнөөр цуглуулахгүй, тодорхой цагт хуваарилах тул үйлчилгээ авах иргэд ямар үйлчилгээ авах талаар consul@mongolianembassy.org.au хаягаар 11 дүгээр сарын 5-наас өмнө ирүүлэхийг хүсье.
 
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ