Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хүрээнд явуулах дахин санал хураалтыг Элчин сайдын яамны байранд 2017 оны 7 дугаар сарын 4, 5-ны Мягмар, Лхагва гарагийн 07.00 цагаас 22.00 цагийн хооронд авна.

Сонгуульд санал өгөхөөр 5 дугаар сарын 1-20-нд бүртгүүлж, нэр нь баталгаажсан иргэд Элчин сайдын яамандаа ирж, саналаа дахин өгөхийг уриалж байна.