ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Монгол Улсын хэд хэдэн иргэн тус ЭСЯ-нд хандан Монгол Улсын иргэн С.М-ээр зуучлуулан Hela Bent Mohsen гэсэн эзэнтэй “Aladin services” компанид ажилласан цалингаа авч чадахгүй байгаа талаар өргөдөл хүсэлтээ ирүүлээд байна.
Иймд иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, уг этгээд, түүний зуучлагчид ажил санал болгосон тохиолдолд нухацтай бодож шийдвэр гарган, аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУГАА
ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр