Иргэдийн анхааралд

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/36 тушаалаар гадаад улсаас ирсэн бүх хүмүүсийг /вакцины бүрэн тунтай хүмүүс мөн адил/ гэрийн 5 хоногийн ажиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэснийг үүгээр мэдээлж байна.

Монгол Улсын хилээр нэвтрэх зорчигчид 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын ПГУ /PCR/ шинжилгээний сөрөг хариутай байх, хилийн боомтын нэвтрэх цэгт 0-4 наснаас бусад бүх зорчигчид ПГУ шинжилгээ өгөх зэрэг шаардлага хэвээр үйлчилж байгаа болно.