ИРГЭДИЙН СОНОРТ

Австралиас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээс гадна Монголоос Австралид ирэх хүсэлтэй монгол иргэдийн өргөдөл хүсэлт Улсын онцгой комисс, Гадаад харилцааны яамны Консулын газар болон тус ЭСЯ-нд цөөнгүй ирдэг.
 
Бид ч Улаанбаатараас ирж буй МИАТ-ийн тусгай үүргийн онгоцны нислэгийн зардлыг багасгах үүднээс Австралийн болон өөрийн орны иргэдийг Монголоос Австрали руу зорчуулах эрмэлзэлтэй байдаг.
 
Гэвч коронавирустэй холбоотойгоор Австрали Улсад 2020 оны 7 дугаар сарын 13-наас мөрдөгдөж буй хөл хорионы журмаар тус улсад гадаадаас оруулах иргэдийн тоо хязгаартай, одоогийн байдлаар 10 дугаар сарын сүүлч хүртэл квот дууссан зэргээс хамааран энэ 9 дүгээр сарын 24-нд ирэх МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор гадаадын болон дотоодын нэг ч иргэн авчрах боломжгүй гэж Австралийн Дотоод хэргийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн.
 
Эл асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тус ЭСЯ гарц хайн ажиллаж буй бөгөөд зохицуулалт хийгдвэл жич мэдээлэх болно.