Итгэмжлэлийг Монгол Улсад шуудангаар хүлээн авах боломжтой боллоо

Консулын үйлчилгээг улсын хэмжээнд адил тэгш хүргэх, шуурхай байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн цаг завыг хэмнэх зорилгоор хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичгийг хүргэх үйлчилгээг “Монгол шуудан” ХК-тай хамтран 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэвтрүүллээ.

Урьд нь Элчин сайдын яамаар гэрчлүүлсэн итгэмжлэлээ зөвхөн Гадаад харилцааны яамны Консулын газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр очиж авдаг байсан бол энэхүү үйлчилгээгээр Та Монгол Улсад хүссэн хаягаараа итгэмжлэл хүргүүлэх боломжтой боллоо.

Та энэхүү үйлчилгээний дагуу тус Элчин сайдын яаманд баримт бичиг баталгаажуулах хүсэлт гаргахдаа шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурснаар үйлчилгээ авах эрх үүснэ.

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  • Шуудангийн хаягаар хүргүүлэх үйлчилгээг сонгож, захиалгын хуудсыг бөглөн гарын үсэг зурна.
  • Шуудангийн үйлчилгээний төлбөр /зөвхөн Монгол Улс доторх/-ийг гүйцэтгэлээр буюу шууданг хүлээн авсны дараа хүлээн авагч этгээд төлнө.
  • Хаягийн зөрчил болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан 3 удаагийн оролдлогоор шуудан хүрээгүй буюу иргэн хүлээн авч чадаагүй бол “Монгол шуудан” ХК-д хандан лавлагаа авч, шинэчлэгдсэн хаягаар дахин захиалга өгөх боломжтой.
  • Шуудан 14 хоногийн дотор хүрээгүй тохиолдолд тухайн иргэн шуудангийн харьяалах салбар дээр өөрийн биеэр очиж авна.

Холбогдох мэдээлэл, шуудангийн үйлчилгээний маягтыг зургаар хавсаргав.

1. Шуудангийн хаягаар хүргүүлэх хүсэлт

2. Захиалгын хуудас

 

  • 14448878_719212691565808_3576006494719706725_n14433129_719212661565811_5873865407293447176_n
  • 14352335_719212714899139_5698044557012385148_o14354915_719212668232477_4474632274174715910_n14333173_719212651565812_7853716805624689767_n