“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”
УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН ЗААВАР

Нэг. Зорилго

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах юм.

Хоёр. Ерөнхий зохион байгуулагч

            Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс “МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчдыг шалгаруулна.

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр хороонд 2017 оны 6 дугаар сарын 30ны дотор бүртгүүлсэн байна.

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. Үүнд:

  1. Нийт оролцогчдын тоо                         1-5 оноо
  2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд

нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо                                         1-5 оноо

  • Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо                       1-5 оноо
  1. Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо                                     1-5 оноо
  2. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал                         1-5 оноо
  3. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ 1-5 оноо

Дөрөв. Тайлан

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” зохион байгуулсан тайланг 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2017 хаягаар цахим хэлбэрээр оруулах бөгөөд тайланд дараахь зүйлийг багтаасан байна.

  • Энэхүү зааврын 3 дугаар бүлгийн i-vi-д заасан мэдээлэл, баримт, видео, фото,
  • Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
  • Санхүүгийн тайлан, зэрэг болно.

Тав. Санхүүжилт

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулан уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

Зургаа. Шагнал урамшуулал

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ”-ыг амжилттай зохион байгуулсан эхний 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулна. Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллээр сурталчлах ажлыг Гадаад харилцааны яам хариуцана.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ