“МИНИЙ МОНГОЛ НААДАМ – 2019” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ

Нэг. Зорилго:

 

ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Наадам”-ыг олон улсад сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор “Миний Монгол наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад зохион байгуулах, амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулах, алдаршуулахад оршино.

 

Хоёр. Ерөнхий зохион байгуулагч:

           

Гадаад харилцааны яам, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-той хамтран “Миний Монгол наадам – 2019”  уралдааны ялагчдыг шалгаруулна.

 

Гурав: Наадам зохион байгуулахад тавигдах шаардлага, шалгуур:

 

“Миний Монгол наадам – 2019” уралдаанд хилийн чанад дахь монгол иргэд, холбоод, нийгэмлэг, ТББ (цаашид оролцогч гэх) оролцоно. Оролцогч бүр 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn хаягаар бүртгүүлсэн байна. (Хавсралт 1)

 

“Миний Монгол наадам – 2019” уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална. (Хавсралт 2). Үүнд:

 

  1. Нийт оролцогчдын тоо:                         1-5 оноо
  2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо:                                         1-5 оноо
  1. Жиргээ (Твиттер)-нд авсан “Re-tweet”-ын тоо:                    1-5 оноо
  2. Нүүр ном (Фэйсбүүк)-ны эсвэл “Wechat”-ны “Like”-ын тоо: 1-5 оноо
  3. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал:                         1-5 оноо
  4. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ: 1-5 оноо

 

Дөрөв. Тайлан:

 

“Миний Монгол наадам – 2019” уралдааныг зохион байгуулсан талаарх тайланг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор Гадаад харилцааны яамны dep11@mfa.gov.mn хаягаар ирүүлэх бөгөөд анкет болон холбогдох мэдээллүүдийг хавсарган ирүүлнэ. (Хавсралт 3). Үүнд:

 

  1. Энэхүү зааврын 3-р бүлгийн 1-6 зүйлд заасан мэдээлэл, баримт, видео, фото,
  2. Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг,
  3. Санхүүгийн тайлан зэрэг болно.

 

Тав. Санхүүжилт:

 

“Миний Монгол наадам – 2019” уралдааныг тухайн улс, хотод зохион байгуулах зардал болон тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулагч, уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.

 

Зургаа. Шагнал, урамшуулал:

 

“Миний Монгол наадам – 2019” уралдааныг амжилттай зохион байгуулсан 3 оролцогчийг шалгаруулан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-ноос Монгол Улсын Шадар сайд, ”Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо”-ны даргын өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулна (Хавсралт 4). Шагналыг холбогдох ДТГ-уудаар дамжуулан Монголчуудын холбоонд хүргүүлнэ.

 

Байр эзэлсэн оролцогчдыг Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг Гадаад харилцааны яам хариуцана.

/Анкет болон бусад нэмэлт мэдээллийг хавсралтаас үзнэ үү/       havsralt-Minii-Mongol-naadam

 

 

 

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ