Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлнэ үү

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар бүхий гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд саналаа өгөхөөр хуульчлагдсан.

Австрали Улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07.00- 22.00 цагийн хооронд Канберрад суугаа Элчин сайдын яамны байранд биечлэн ирж саналаа өгнө.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх ёстой.

Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гарагуудыг оролцуулан 08.30-12.30, 13.30-17.30 цагийн хооронд хийнэ.

Бүртгүүлэхдээ тус ЭСЯ-ны www.mongolianembassy.org.au гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татан авч бөглөөд гарын үсгээ зурж баталгаажуулж, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

  • Embassy of Mongolia
    23 Culgoa circuit, O’Malley ACT 2606 гэсэн хаягаар шуудангаар,
    эсхүл
  • canberra.songuuli2017@gmail.com гэсэн и-мэйл хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд гадаад паспортоо авч ирэн бүртгэлийн маягтыг ЭСЯ-наас авах боломжтой. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрөө гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс хараарай.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд л саналаа өгөх эрхтэй бөгөөд гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг заавал авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсынхаа Төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Канберра хотод суугаа Элчин сайдын яам, Салбар комисс № 15
Лавлах утас: 02 6286 2947, 02 6286 2951

Маягт татах