МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хилийн чанадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай тул сонгогчдын бүртгэлийг хуульд заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хийнэ.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

  1. Бүртгэлийн маягтыг гараар, эсхүл компьютер дээр бөглөнө. Бүртгэлийн маягт татах холбоос https://drive.google.com/file/d/1CfixipHbfxbo8deW8Pl-n7zv30m4EOxn/view?usp=sharing 
  2. Гарын үсгээ зурж баталгаажуулна. Гарын үсгээ зураагүй бол бүртгэхгүй гэдгийг анхаарна уу.
  3. Бөглөсөн маягтаа өөрийн иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны цахим шуудан болон шуудангийн хаягаар ирүүлж болохоос гадна ЭСЯ-нд биечлэн ирж өгч болно.

Цахим шуудан:

canberramongolia@gmail.com

Шуудангийн хаяг:

Embassy of Mongolia

23 Culgoa circuit

O’Malley, ACT 2606

Хуульд заасан хугацаа болох 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 9-ний өдөрт багтаан бүртгэлээ хийлгээгүй иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтанд орохгүй болохыг анхаарна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9-д заасны дагуу Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гадаад улсад байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн нягтлан шалгаж, зөрчилтэй сонгогчийн нэрийг хассан тохиолдолд саналаа өгөх боломжгүй болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны Ням, 2021 оны 5 дугаар сарын 31-ний Даваа гарагийн 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд авна.

Иргэн Та Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд идэвхтэй оролцоно уу.

Элчин сайдын яам,

Салбар комисс

2021 оны 4 дүгээр сарын 20