Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 02-ны Бямба, 03-ны Ням гарагт Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

Ажиллах цаг:

  • 09 дүгээр сарын 02-ны Бямба гарагт 11:00 – 18:00.
  • 09 дүгээр сарын 03-ны Ням гарагт 10:00 – 14:00.

Хаяг:

  • Community Room, 82-84 Sorrento Apartments, Bonar St, Wolli Creek, NSW 2205

Консулын үйлчилгээнд:

  1. Иргэний гадаад паспорт сунгалт,
  2. Иргэний шинэчилсэн бүртгэл,
  3. Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
  4. Нотариатын үйлчилгээ,
  5. Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  6. Төрсний бүртгэл,
  7. Гэрлэлт бүртгэл,
  8. Буцах үнэмлэх олгох,
  9. Орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд хугацаа хэмнэх үүднээс ямар материал хэрхэн бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг ЭСЯ-ны вэб хуудас www.mongolianembassy.org.au -наас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү.