Сидней хотод консулын үйлчилгээ үзүүлнэ

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2018.09.22-23-ны өдрүүдэд Сидней хотод ажиллан консулын үйлчилгээ үзүүлнэ.

 

Ажиллах цаг:

  • 09 дүгээр сарын 22-ны Бямба гарагт 11:00 – 18:00.
  • 09 дүгээр сарын 23-ны Ням гарагт 10:00 – 13:00.

Хаяг:

  • Community Room, 82-84 Sorrento Apartments, Bonar St, Wolli Creek, NSW 2205

Консулын үйлчилгээнд:

  1. Иргэний шинэчилсэн бүртгэл,
  2. Иргэний үнэмлэхний 25, 45 насны сунгалт,
  3. Нотариатын үйлчилгээ,
  4. Итгэмжлэл гэрчлэх /Бүх төрлийн/,
  5. Төрсний бүртгэл,
  6. Гэрлэлт бүртгэл,
  7. Орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.
  8. Иргэний гадаад паспорт захиалга

Жич: Эдгээр үйлчилгээг авахын тулд шаардлагатай материалыг бүрдүүлсэн байх ёстой. Бүрдүүлэх материалын жагсаалтыг ЭСЯ-ны вэб хуудас www.mongolianembassy.org.au -аас авна уу