СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Сүүлийн өдрүүдэд Австралийн нийслэлийн бүс нутаг, Шинэ Өмнөд Уэльс, Күинсланд мужуудаар их хэмжээний хур тунадас орж, үер усны аюул нүүрлээд буй тухай Австралийн холбогдох газруудаас мэдээлж байна. Тухайлбал, Шинэ Өмнөд Уэльс мужид үерийн аюулд нэрвэгдээд буй хот, суурин газруудын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх хэмжээнд хүрээд байна.
 
Ойрын өдрүүдэд хур тунадас үргэлжлэн орох төлөвтэйг Австралийн цаг уурын хүрээлэнгээс анхааруулсаар байна. Иймээс Австралид, ялангуяа дээрх мужуудад амьдарч буй монгол иргэд Та бүхнийг анхаарал сэрэмжтэй байж, суугаа муж, хотын захиргаанаас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмж, шийдвэрийг чанд мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдлээс хамгаалахыг зөвлөж байна.