Сэрэмжлүүлэг

Өнөөдөр орон нутгийн 13 цагийн үед Шинэ Зеландын Крайсчөрч хотын төвд орших лалын 2 сүмд террорист халдлага болов. Одоогоор төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, онцын шаардлагагүй тохиолдолд ард иргэдээ гэрээсээ гарахгүй байхыг Шинэ Зеландын Цагдаагийн газраас хүсээд байна. ‬

Уг халдлагад монгол иргэн өртсөн гэх мэдээлэл одоогоор ЭСЯ-нд ирээгүй буй бөгөөд цаашид сэрэмжтэй байхыг Шинэ Зеландад амьдарч буй иргэддээ анхааруулж байна.