Шинэ Зеландын ГХХЯ-ны Хойд Азийн захиралтай уулзав

Элчин сайд Д.Даваасүрэн Шинэ Зеландын Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн газрын захирал Паула Уилсонтой 2022 оны 11 дүгээр сарын 14-нд цахим уулзалт хийж, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын тов тохирох, дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулах, англи хэлний багш нарыг Шинэ Зеландад бэлтгэх болон хоёр талын боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
May be an image of 2 people