ШУУРХАЙ ЗАР

Энэ 9 дүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатарын чиглэлд нисэх МИАТ-ийн тусгай үүргийн онгоцонд суухаар УОК-оос батлагдсан иргэдийн нэрсийн дагуу МИАТ ХХК-аас дээрх иргэд рүү шууд холбогдон тийзээ борлуулж байгаа. Өргөдөл дээрх холбоо барих утас нь хариу өгөхгүй, эсхүл буруу байх тохиолдол гарч байна. Иймд дээрх онгоцоор эх орондоо буцах зайлшгүй шаардлагатай боловч МИАТ ХХК-аас холбогдоогүй иргэн байвал тус ЭСЯ руу яаралтай холбоо барина уу.
 
Хувь хүний нууцын асуудал хөндөгдөх учир тус ЭСЯ эх орондоо буцах хүсэлтээ гаргасан болон тухайн онгоцонд багтсан иргэдийн нэрсийг ил болгохгүй байх зарчим барьж ирсэн бөгөөд энэ удаад ч холбогдох боломжгүй буй иргэдийг нэр заан зарлахаас зайлсхийв.
 
Өнгөрсөн 3 дугаар сарын 15-наас хойш ЭСЯ-нд ирүүлсэн өргөдлүүдийн шийдвэрлэлтээс харвал Австралид гацсан, нэн яаралтай эх орондоо буцах монгол иргэд энэ онгоцоор яваад дуусч байгаа гэсэн тооцоо байна. Эх орондоо энэ 9 дүгээр сарын 25-ны онгоцоор буцах зайлшгүй шаардлагатай иргэн байвал 9 дүгээр сарын 22-ны дотор тус ЭСЯ-нд хандана уу.